Товч танилцуулга
Манай хамт олон 2006 оноос хойш мэдээлэл технологийн салбарт тогтвортой ажиллаж салбартаа нэр хүнд бүхий компани болжээ. Бид харилцагчдадаа хамгийн шинэлэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг хурдан шуурхай хүргэхийг эрмэлзэн ажиллаж байна.
Манай компани ASUS, KINGSTON, UGREEN брэндийн Монгол дах албан ёсны төлөөлөгч, DELL, MICROSOFT, CISCO, KASPERSKY, APC, CANON, EPSON, SAMSUNG, HIKVISION, PLANET брэндийн албан ёсны борлуулагч юм. КиберКом ХХК нь тендер болон бусад худалдан авалтын шалгаруулалтад амжилттай оролцсон арвин туршлагатай, бид таны бүтээгдэхүүний захиалга болон нийлүүлэлтийг найдвартай хангах болно.
Эрхэм зорилго
Бид хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан шинэ технологи, гоёмсог дизайн, шилдэг брэнд, өндөр чанартай бүтээгдэхүүнийг цогцоор нь хурдан, шуурхай нийлүүлж, үйлчлүүлэгчээ хүндэтгэсэн мэдээллийн технологийн тэргүүлэгч компани байна.
Алсын хараа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгчдийн өндөр технологийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэх
Бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хөгжүүлэх
Мэдээллийн технологийн дэвшилтэт шийдэлд тулгуурласан нэрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох
АНУ, Япон, БНСУ, Тайвань зэрэг мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч орнуудын мэдээллийн технологийн цогц шийдлийг нийлүүлэх
Үйл ажиллагааны чиглэл
Ололт амжилт